Мэдээ мэдээлэл

Partnerships

Nongshim брэнд хүүхэд, залуусыг дэмжиж “Nongshim x Magic Trio 3x3” сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа

2026.09.26MAXIMUS

Нонгшим брэнд нь Лантуун Дохио ТББ-ын “Ид Шидийн Орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Magic Trio 3x3” сагсан бөмбөгийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож, “Nongshim x Magic Trio 3x3” нэрийн дор хамтран ажилласан юм. Хөтөлбөрийн хүрээнд тэмцээнийг дэмжиж ажиллахаас гадна Ид Шидийн Орон - Улиастай төвийн гаднах сагсан бөмбөгийн талбайг засварлан, хүүхэд, залуусын тоглох орчныг илүү аюулгүй, тохилог болгох ажлыг хийжээ.

Тэмцээний үеэр Нонгшим брэнд оролцогчдод зориулсан бүтээгдэхүүний гарын бэлэг гардуулахаас гадна дөрвөн насны ангилал тус бүрээс нэг онцлох тамирчныг шалгаруулж “Нонгшим брэндийн нэрэмжит шагнал” гардуулсан байна.

Шагналын эзэд Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдын гарын үсэгтэй өмсгөлөөр шагнуулсан нь оролцогч хүүхдүүдэд спортын хүсэл тэмүүллээ нэмэгдүүлэх, мэргэжлийн тамирчдаас урам авах онцгой дурсамж болсон юм.

NONGSHIM MAGIC TRIO 3X3 тэмцээн нь зөвхөн спортын өрсөлдөөн бус, хүүхэд залуус хамтдаа хөгжилдөж, шинэ дурсамж бүтээсэн, Nоngshim   брэнд хүүхэд залуустай илүү ойр дотно болсон арга хэмжээ боллоо.

Үнэт зүйлс

Биднийг тодорхойлдог зарчим

Үйлдвэрлэгч, харилцагч, ажилтан — гурван талын итгэл дээр бидний бизнес тогтдог. Гэрээндээ үнэнч, мэдээлэлдээ ил тод байж, амласан хугацаандаа амласан чанараараа хүргэнэ.

Итгэлцэл

Хамтдаа ажиллах уу?

Түншлэл, нийлүүлэлт, ажлын байрны талаар бидэнтэй холбогдоорой.

Холбоо барих